Monday 13 April 2020


COVID-19 вирусын эрүүл мэндийн салбар дахь үр нөлөө

Дэлхий дахинаа корона вирусын цар тахлаар халдварлагчдын тоо хоногт 100 мянгаар нэмэгдэж, өдөр бүр 5000 хүний амийг авсаар. Олон улсын эрүүл мэндийн лидер, экспертүүд энэхүү тахал эерэг, сөрөг хоёр талаар уг салбарт нөлөөлнө гэж үзэж байна.

Эергээр нөлөөлж буй үзэгдэлд халдварт өвчин судлал, тархвар судлалын шинжлэх ухааныг тэргүүлэх чиглэлд тавьж байгаа нь энэ талын судалгаа, шинжилгээ хурдацтай хөгжихөд түлхэц болно. Улс орон даяар хүн бүр өөрийн эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, гараа тогтмол угааж, гадаа гудамжинд нус цэрээ хаяхаа больсноор элдэв халдварт өвчин намжлаа. Манай оронд гэдэсний халдвар, бохирын шар, сүрьеэгийн шинэ тохиолдол эрс багасч, коронагаас өмнө хүмүүс гараа угаадаггүй л байсан юм байна шүү дээ хэмээн эмч нарыг гайхшруулж байна.

Нэг өвчин ихээр гарах үед эрүүл мэндийн системийн хомсдол хаана үүсээд байгааг олж харсанаар цаашид аль үе шатанд хэрхэн нөөц бололцоогоо хуваарилах вэ гэдэг нь тодорхой болж эхэллээ. Эрүүл мэндийн салбарын тогтолцооны дүрэм, журам уян хатан, энэрэнгүй болж, зайн эмчилгээ, эрүүл мэндийн шинэлэг үйлчилгээний технологи хөгжинө.

Эсргэрээрээ үйлдвэрлэлийн үе шатанд халдвар тархсанаар, эмнэлгийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зогсонгишил, бусад эрүүл мэндийн салбарын судалгаа шинжилгээний хоцрогдол, эмнэлэгт хандах хүн амын айдсаас болж аливаа өвчлөлийг цаг тухайд нь илрүүлэх боломжгүй болж байна. Нөгөө талаас эмнэлэгт хүн хүч хүрэлцээгүй болсоноос бусад төрлийн өвчтөн хүлээж авахаа хойшлуулж байгаа нь зарим оронд ажиглагдаж байна.

Итали Испанид вирусын улмаас нас барж байгаа тохиолдлын 9-13% нь эрүүл мэндийн ажилтнууд өөрсдөө байна. Ийнхүү эмч, сувилагч нараа алдах нь үлдэж байгаа мэргэжил нэгтнүүдэд хүнд цохилт болж эрүүл мэндийн салбарт урт хугацааны сүүдрээ тусгана. Эмч нарын амиа хорлох эрсдэл  бусад мэргэжлийнхнийгээ бодвол ердийн үед хоёр дахин их байдаг, энэ тоо улам өндөрсөх болов уу.

Эдгээр эерэг сөрөг талуудыг дэнсэлж үзвээс урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хурдацтай хөгжүүлэх нь цаашдын ирээдүйд хамгийн зөв тусгал болох юм. Энэ үйл явцыг аажуухнаар бус ахицтайгаар нэн тэргүүнд тавьж, хүн амын эрүүл мэндэд учирч болох аюулыг урьдчилан зайлуулахад хөрөнгө мөнгөө зарах нь гарсан хойно нь зардлаа нөхөхөөс илүү энэрэнгүй хүнлэг үйлдэл болох бөгөөд хямд төсөр тусна.

Том хэмжээний дата ашиглаж, эрсдэлт бүлгийг тодорхойлон, түүнд тохирсон арга хэмжээг авах, зайн оношилгоо, эмчилгээг хорио цээрэнд байгаа хүмүүст цаг алдалгүй хүргэх боломжоор хангаж эмнэлгийн ачааллыг багасгах, спиртийн уусмал, маскийг улс орон даяар тараахад дутагдал үүсгэхгүйгээр нөөцлөх, эдгээр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих нь COVID-19 цар тахлын бидэнд өгч байгаа үндсэн мессежүүд болж байгааг та бид гэрчилж байна.

https://www.modernhealthcare.com/opinion-editorial/healthcare-leaders-fear-covid-19s-impact-once-storm-has-passed
https://www.institutmontaigne.org/en/blog/public-health-time-covid-19-three-lessons-learned

No comments:

Post a Comment