Friday, 13 November 2020

Төрийн албаны бичиг тамганы хүнд суртал

Төрийн албаны энэ их бичиг сачигийн асуудал үнэхээрийн болхи, өнгөрсөн зуунаараа юм байна.

Нэг судалгаа хийнэ. Тэгээд шууд захиалсан гишүүнийн туслах руу ч юмуу имейлдэж болохгүй. Эхлээд том даргаар гарын үсэг зуруулаад тамга даруулах ёстой. За том дарга нь шалгаж үзэх шаардлагатай юм байж. Тэрийг дотоод сүлжээгээ ашиглаад авч өгөөд шалгаад коммент байвал бичээд өгч болноодоо. Тэхгүй. 

Эхлээд том даргаас гарын үсэг авахын тулд өгсөж уруудан нэг бичээч эгч дээр очно. Бичээч эгч гурван бланкан дээр хэвлэж өгнө. Хэвлэж өгөхийн тулд бичээч эгч рүү албан бичгээ принтэлсэнээс гадна дотор сүлжээгээр явуулах ёстой. Энд дотор сүлжээ ашиглаж байгаа ч принтелж цаасаар аваачиж өгөн 3 ширхэг албан бланкаа авахын тулд өрөөнд нь очиж хэвлэж өгөхийг нь хүлээнэ. За бичээч эгч арай гэж нэг юм 3 цаас өгч байна. 

Одоо нөгөө 3 цаасаа аваад том даргад өгөхийн тулд туслахтай нь уулзна. Тэгээд аваачиж өгөөд туслах нь том даргаас гарын үсэг авахыг нь хүлээнэ. Тэр хооронд нь туслахын өрөөнд хүлээх эсвэл ажлын байран дээрээ буцаж ирнэ.

Гарын үсэг авчингуутаа зурчлаа гээд мэдэгдэх юм байх гэтэл үгүй. Цагийн дараа гайхаад туслах руу нь ярьтал гарын үсгээ зурсан ш дээ ирж ав гэнэ. За тэгээд өгсөж уруудаж туслахаас нь очиж авна. Тэр тамгатай гарын үсэгтэй цаас нь гурван хувь гэж байгаа.

За ингээд 3 хувиа аваад өгсөж уруудаад дараагийн шат бичиг хэрэг дээр очно. Бичиг хэргийн эгч тамга дарж, судалгааны дугаар өгдөг үүрэгтэй. Судалгааны дугаар аваад нэг хувийг үлдээж 2-г нь өөрөө авна. За одоо дуусах нь дээ гэж бодтол өнөөх хийсэн судалгаагаа өнгөтөөр хэвлүүлж нуруулдуулах юм гэнэ. 

Файлыг нь аваад хэвлэх дээр очоод өнгөтөөр принтлүүлж нуруулдуулахаа хүлээнэ. Ингээд өнгө үзэмжтэй болсон судалгаагаа 2 цаастайгаа цуг захиалсан гишүүний туслахад өгсөн уруудан өөрөө аваачиж өгнө. Туслах нь за ойлголоо гээд судалгааг хүлээж авах мөчид энэ гардуулах процесс хүртэл бүтэн өдөр нааш цааш өгсөн уруудан гарын үсэг цуглуулсанаа бодоод баярын нулимс хоёр нүдийг бүрхэнэ.

Энэ хооронд би дахиад өөр хэрэгтэй судалгаа хийх миний цагийн хөлс, тэр олон гарын үсэг цуглуулсан цаас, тамганы хор, тэр том даргаас гарын үсгийг нь зуруулж авч өгдөг туслахын цалин, тамга дардаг эгчийн цалин, бичээчийн цалин гээд үргүй зардлууд хөвөрсөөр л..

За миний бүтэн өдрөө алдсан хайран цаг хугацаа, мэдрэлийн эсийг тоочих ч юм биш.

Ийм л үйл лайтай процессоор  хийсэн хүнээсээ захиалсан хүнрүүгээ ганц ширхэг судалгаа хүрдэг байхнээ. Ингэхэд тэр гишүүний туслах тэгээд хэзээ яг гишүүндээ өгөх бол...


No comments:

Post a Comment