Хятад, Орос, Монгол гурав байжээ
Гэвч энэ тогтолцоо нь өвчтөнүүд хувиасаа их зардал гаргахад хүргэсэн юм. Засгийн газар нь ойролцоогоор нийт эрүүл мэндийн зардлын 54 хувийг гаргадаг юм байна. Энэ нь OECD-н бусад гишүүн орнуудаасаа даруй 20 хувиар бага байгаа юм. Тэгэхээр үлдсэн 46 хувь нь хувийн хэвшлээс, ялангуяа хувь хүний халааснаас гардаг гэсэн үг. Энэ юуны тусгал вэ гэхээр Өмнөд солонгосын эрүүл мэнд нь тогтолцооноосоо бус эмнэлгүүдээс хамаараад ирж байгааг харуулж байгаа юм. Нэн ялангуяа гуравдугаар шатлалын эмнэлгээсээ асар их хамааралтай. Өнөөдөр нийт эмнэлгийн 94 хувь, нийт орны 88 хувь нь хувийн хэвшлийнх байна. Өвчтөнүүдийн чөлөөт сонголт, төлбөрт суурилсан үйлчилгээ нь үнийн хөөргөдлийг дагуулж байна. Улс ямар ч хөнгөлөлт олгохгүй байгаагаас эмнэлгүүд өвчтөнөөс орж ирсэн төлбөр, улсын эрүүл мэндийн даатгалын систем хоёроос л санхүүжиж байна. Ингээд ирэхээр мөнгө олох чин зорилготой том эмнэлгүүд хүрээгээ тэлж өвчтөнүүдийг янз бүрийн аргаар татах нөхцөл нь бүрдээд ирж байгаа юм. Харин энэ тогтолцоо нь ард иргэд нь түргэн хөгширч, эмнэлгийн орон дээр өнгөрүүлэх өдөр нь уртасч байгаа хүмүүстэй Солонгос оронд таатай үр дагаврыг яавч авчрахгүй нь тодорхой. Энэ орны өндөр настангуудын тоо OECD-н орон дундаас хамгийн их хурдацтайгаар нэмэгдэж байна. OECD-н орнуудад дунджаар 0.56 хувьтай байхад Солонгос 3.6 хувьтай байна.
Солонгосын энэхүү өндөр үйлдвэржилтийн үр дүнд бий болсон эрүүл мэндийн үйлчилгээний зах зээлжилт нь хүрээгээ тэлж шинэ стратеги боловсруулж байгаагийн хоморгонд манай улс гүнээ шигдсэн билээ. Эрүүл мэндийн аялал жуулчлалыг цэцэглүүлэн хөгжүүлэх үйлст амь биеэ зориулан зүтгэж байгаа Солонгос Улсын топ гурван үйлчлүүлэгч орнууд нь Хятад, Орос, Монгол гурав бөлгөө. Ёстой нөгөө Хятад, Орос, Монгол гурав байжээ гэдэг онигоо утгаараа оршиж байна.
2015 оны байдлаар банкны системээр эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулсан мөнгөний 40 хувийг Солонгос оронд манайхан зарцуулаад ирж. Монголчууд маань банкинд өр зээл тавьж байгаад ч болов Солонгос орны эрүүл мэндийн системийг аврахаар, Солонгос хөгшчүүлийг гар газарт, хөл хөсөр амруулахаар зүтгэж байна. Одоо чадаж байгаа юмыг яая гэх вэ дээ.
Britnell, M. (2015). In Search of the Perfect Health System. Palgrave Macmillan.
https://www.mongolbank.mn/documents/.../emchilgeezardal.pdf
No comments:
Post a Comment